Филиппин Улсын Тагаятая хотноо аравдугаар сарын 13-20-ны өдрүүдэд шатрын “U20” хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн Азийн аваргад “IM” М.Амилал эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртэж, Азийн аваргын хошой медлальтан болов.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны хүчтэй шатарчид оролцож, тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөсөн байна. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж 2400-ийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ. Тэрбээр 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын улсын аварга болсон бөгөөд энэ жил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм