Categories
мэдээ спорт

Лацио лигийн 15 дахь ялалтаа байгуулав

Италийн “Сери А” лигийн 25 дугаар тойргийн сүүлийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Гурван тойрог дараалж ялагдал хүлээгээд байсан Лацио “Стадио Олимпика” цэнгэлдэхдээ Верона клубийг хүлээн авч 2:0-ээр хожил авчээ. Тоглолтын эхний минутаас л давамгай тоглолт үзүүлж Савич, Лулич нар аюултай довтолгоо хийж байв. Гэвч тоглолтын эхний үе 0:0-ээр өндөрлөсөн. Харин тоглолтын шийдвэрлэх хоёрдугаар үеийн 55 дахь минутанд Итали довтлогч Имобиле Луйс Албертогийн гоёмсог дамжуулалтаар гоолдож багтаа тэргүүлэл авчирсан. Тэрээр 60 дахь минутанд тоглолтын хоёр дахь гоолоо оруулж багийнхаа тэргүүллийг баталгаажуулжээ. Имобиле “Сери А” лигийн мэргэн буучдын жагсаалтыг 22 гоолтойгоор тэргүүлж байгаа юм

Лацио 49 оноотойгоор лигийн дөрөвдүгээр байрт бичигдэж байгаа бол Эллас Вероно 16 оноотойгоор 19 дүгээр бичигдэж байна.
О.Дашням

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *