Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Рио Тинто группд Дубайн гэрээг цуцлах саналыг тавьсан

ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” компанитай холбоотой, сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өглөө.

Тэрээр, “Эрдэнэт” үйлдвэр өнөөгийн түвшинд хүрэхийн тулд амаргүй зам туулсан. Том төслүүдийн талаар ярих амархан, хийх хэцүү. Бид Таван Толгойн цахилгаан станцаа барьж, “Оюутолгой”-г эрчим хүчээр хангадаг болбол байдал өөрчлөгдөнө. Мөн Засгийн газрыг төлөөлөх, “Оюутолгой”-н ТУЗ дахь манай гурван гишүүн бүтэн цагаар ажиллаж байна.

Хөрөнгө оруулагч тал бидний зарим саналыг хүлээн авсан. Жишээ нь Түлэнхийн төвийг Оюутолгой санхүүжүүлэн барих боллоо. Урьд өмнө байгаагүй том баг хэлэлцээ хийхээр ажиллаж байна. Хэлэлцээний багийг ЗГХЭГ-ын дэд дарга, олон улсын хуульч н.Солонго удирдаж байна. Рио Тинто группийн ТУЗ-ийн гишүүд Австралийн агуйг нураасны улмаас солигдсон. Рио Тинтогийн удирдлагын баг солигдоход дөрвөн сарын хугацаанд үргэлжилнэ. Дубайн гэрээ манай талд ашиггүй тул энэ хэвээр үргэлжлэх ёсгүй. Засаж сайжруулах ёстой. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар хөрөнгө оруулагч талын өмнө хүлээцтэй, дуулгавартай байж ирлээ. Цаашид ийм байж болохгүй. Мөн “Туркойз Хилл” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид бидэнтэй ижил санал хүсэлтэй байгааг онцлох хэрэгтэй гэв.

2015 онд Дубайн гэрээнд гарын үсэг зурах ёслолд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх нар оролцож, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан П.Ганболд нар гарын үсэг зурлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *