Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхийн өмгөөлөгч мэдээлэл хийв



Өнгөрсөн долдугаар сарын
29-нд АТГ-аас Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамтаар
саатуулахдаа “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ мөнгө идсэн байж болзошгүй хэмээн
буруутгасан билээ.

Өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч
Ц.Баасандорж “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийв. Тэрээр
“Үндэсний аудитын газар нь “Багануур” хувьцаат компани, “Нүүрс” хөтөлбөр
хэрэгжүүлж байгаа компанийн хооронд хийсэн тоо, хэмжээг өөрчилж, 29 мянгаар
зарагдсан нүүрсийг 39 мянган төгрөгөөр зарагдах ёстой байсан гэсэн нь хууль
зөрчиж байна. Үндэсний аудитын газар төсвөөс санхүүждэг байгууллагын санхүүгийн
үйл ажиллагаанд шалгалт хийж дүгнэлт гаргадаг байгууллага болохоос хоёр хуулийн
этгээдийн хооронд хийсэн гэрээн дээр тайлбар хийж, хүчин төгөлдөр, хүчин
төгөлдөр бус гэж тайлбар хийдэг байгууллага биш юм. Тэгээд ч гэрээнд шуудайлсан
жингээс тооцоо хийнэ гэж заасан байтал Аудит н.Ичинхорлоо нь воганоос ачуулсан
жингээс тооцоо хийнэ гэж 2-3 тэрбумын орчим төгрөгийн зөрүү гаргаад байна. Аудит
н.Ичинхорлоотой уулзахад “АТГ-аас ажилтныхаа дүгнэлтийг түүнд үзүүлж, үүнээс
зөрүүтэй дүгнэлт гаргаж болохгүй, та үүнээс өөр дүгнэлт гаргахгүй биз дээ. Өөр
дүгнэлт гаргавал танд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж АТГ-аас сануулж,
дарамталсан байдаг. Энэ бол хууль бус үйлдэл юм. АТГ нягтлан бодогчтой хамтарч
ажиллаж болохгүй. Мэргэжлийн хүн мэргэжлийн дүгнэлтээ гаргах ёстой. Аудитын
нягтлан бодогч нэг дүгнэлт гаргаж ирээд түүнийгээ шинжээчид харуулж байгаад
батлуулдаг, мөн АТГ нь аудитын газрын дүгнэлтийг харж, айлгаж байгаад хувийн
шинжээчийн байгууллагыг оруулаад батлуулдаг ийм практик тогтох юм бол Монгол
Улсад хэлмэгдэхгүй хүн гэж байхгүй” гэв. Мөн тэрээр АТГ-т худал
дүгнэлт гаргаж өгөөд байгаа албан тушаалтнуудыг цагдаагийн байгууллагад өгсөн ч
хангалттай ажиллаж чадахгүй байна гэв.

Ц.Баасандорж өмгөөлөгч
Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст нийт 40 өргөдөл, гомдол
гаргаад байгаа бөгөөд энэ сарын 29-нд Л.Гансүхийг батлан даалтад гаргах
хүсэлтээ дахин тавина гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *