Тас.мн сайтын сэтгүүлч А.Баярмааг баривчилсан асуудлаар “Глоб Интернэшнл” төвийн хуульч А.Галбаатартай ярилцлаа.
-Сэтгүүлч А.Баярмааг ямар үндэслэлээр баривчлан хорих болов?
-Сэжигтэн байх үедээ оргон зайлсан гэдэг үндэслэлээр. Баривчлах, цагдан хорих асуудлыг Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэдэг. Баривчлах гэдэг нь цагдан хорихоос арай өөр. Сэжигтнийг баривчилдаг. Тухайн хэрэгт сэжиглэгдэж байгааг нь сэжигтэн гээд, хийсэн гэм буруу асуудал байж магадгүй, шүүхээр шийдвэр лэх шаардлагатай гэж үзвэл яллагдагчаар татдаг. Баривчлах саналыг прокурор шүүхэд өгдөг. Мөрдөгч эхлээд прокурорт саналаа гаргана. Баривчлах үндэслэлүүдийг мэдээж хуульд заагаад өгсөн байдаг. Үндэслэлтэй гэж үзвэл шүүхэд санал оруулдаг ийм зохицуулалттай. Өнгөрсөн оны нэгдүгээр сард өөрийнх нь мэдээлснээр Эмчилгээ хийлгэх зорилгоор Америк руу явсан гэж буй. Мөрдөгч тайлбарлахдаа Оргон зайллаа гэсэн үндэслэлээр прокурорт хандаад, прокурор хоёр сард шүүхэд санал оруулжээ. Сэтгүүлч А.Баярмаа дөрөвдүгээр сарын сүүлээр Монголд ирээд долоо хонож байхад нь баривчилсан байна лээ. Баривчлах хугацааг 48 цагаас дээш байх боломжгүй. Мөн хойшлуулашгүй тохиолдолд шүүхийн зөвшөөрлийг авахгүйгээр баривчлаад, дараа нь шүүхийн зөвшөөрлийг нөхөж авдаг зохицуулалттай.
Тухайн үед албан ёсоор хилийн хориг тавиагүй байсан. мар нэгэн хууль бусаар гарсан юм бол байхгүй. баривчлах хоног нь дуусчихаар мөрдөх байгууллага тэр хүнийг гадуур байлгах сонирхолгүй учраас тэр. Дараагийн арга хэмжээ нь болохоор цагдан хорих саналыг шүүхэд өгсөн байгаа юм. Цагдан хоригдох гэдэг нь яллагдагч дээр яригддаг. Сэжигтэн байхаа больсон гэсэн үг. Дараагийн асуудал нь зөвхөн хорих ялтай гэмт хэрэг дээр цагдан хорьдог.
-Ямар хуулийн зүйл ангиудаар буруутгагдаж байгаа вэ?
-Эрүүгийн хуулийн 13, 14-р зүйл ангиудаар буруутгагдаж байна. Энэ нь хорих ялгүй 4 0 мянгаас нэг сая 30 мянган төгрөгөөр торгодог. Тийм учраас хорих ялтай өөр гэмт хэрэг буюу 1.6 дахь зүйл заалтаар яллагдагчаар татсан байгаа. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулийн 13, 14, 1.6 гэдэг зүйл заалтуудаар яллагдагчаар татдаг жишиг тогтчихлоо. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа дээр ч энэ 1.6 зүйл заалт адилхан байна. Энэ 1.6 гэдэг нь өөр гэмт хэрэг юм. Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх, тийм байшин, мөнгөө надад өг гэдэг утгатай гэмт хэрэг. Энэ үед мэдээж тухайн хүн чинь хүч хэрэглэнэ. Хүч хэрэглэхээр заналхийлнэ. Эсвэл чи надад мөнгө өгөхгүй бол чиний талаарх энэ мэдээллийг тараалаа шүү гэж эд хөрөнгийг нь олж авахад чиглэсэн үйлдлүүд байдаг.
Энэ зүйл заалтын дунд нь байгаа Эрх ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэдэг хэсгийг нь сугалж аваад түүгээр яллагдагчаар татаж байна. Мөрдөн байцаах байгууллагын буруу шийдвэр дээр яваад байна.
Сэтгүүлч А.Баярмаа хоёр, гурван жилийн өмнөөс адар сайд С.Амарсайханы хууль бус үйл ажиллагаа, ашиг сонирхлын зөрчлийг цуврал нийтлэлүүддээ бичсэн. Энэ нь ямар нэг байдлаар адар сайд С.Амарсайханаас мөнгө авах гээд байгаа юм биш. Байсан бол аль хэдийн нөгөө талаас гаргаад ирэх байлгүй. Энэ нь огт хамааралгүй зүйл заалтаар яллагдагчаар татаж байгаа практик гэж болно. Яг энэ зүйл заалтаар яллагдагчаар татагдаж, цагдан хоригдох гэж буй сэтгүүлчид нь дандаа төрийн өндөр албан тушаалтаны асуудлыг хөндсөн нийтлэл бичсэн хүмүүс. Энэ нь үнэхээр санамсаргүй зүйл биш. Мөрдөн байцаах байгууллага хараат бус ажиллах ёстой боловч тодорхой нөлөөнд байж болзошгүйг харуулж байна. Цагдан баривчлах хугацаа нь дууссаны дараа шүүхэд прокуророос цагдан хорих санал хүргүүлэхэд шүүх хүлээж аваагүй юм байна лээ. Аваагүй үндэслэл нь оргон зайлсан биш эрүүл мэндийн шалтгаанаар явсан гэдэг талаас нь шийдсэн байсан.
Шүүх ямар ч байсан цагдан хорих саналыг нь хүлээж аваагүй. Мөрдөн байцаах, прокуророос өөр, өөр үндэслэлүүдээр дараа дараагийн саналуудаа оруулж ирэхийг үгүйсгэхгүй.
Баривчлах хугацаа бол дээд тал нь 48 цаг байдаг. Цагдан хорих доод тал нь нэг сар. Түүнээс дээш нэг жил хүртэлх цагдан хорих хугацааг сунгаад явж болдог. Буруутгаж байгаа гэмт хэргээсээ шалтгаалж 18 сар хүртэлх хугацаагаар цагдан хоригдох тохиолдол бий. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон. Тиймээс А.Баярмаагийн хувьд хоригдох эрсдэл бол бий.
-Анх ямар хэрэгт буруутгагдсан юм бэ?
-Өөрийн Тас.мн-ээр дамжуулан өнгөрсөн жилүүдэд шадар сайд С.Амарсайханы асуудлуудаар нийтлэл бичсэн юм билээ. Тухайлбал, шадар сайд С.Амарсайханы хүүхэд боловсролын зээлийн сангаас төлбөрөө гаргуулахаар болсон үед аав нь хүүдээ захидал бичин зээлээ буцаасан зэрэг хэд хэдэн асуудлуудыг хөндсөн юм билээ. Тиймээс адар сайд С.Амарсайханы зүгээс гомдол гаргасан.
-Өмгөөлөгч Д.Батбаярыг нас барсантай холбогдуулан шалгаж байна уу гэх асуулт байна?
-Тодорхой баримттай, мэдээллүүдийг олоход хамтарч ажилладаг, мэдээллийнх нь эх сурвалж байсан байна лээ. Өмгөөлөгч Д.Батбаяртай хамтад нь дээрх хэрэг дээр буруутган шалгаж байсан. Хамтдаа шалгагдаж байтал нэгийнх нь амь нас нь үрэгдсэн асуудал байгаа нь хувь сэтгүүлчид төдийгүй түүний гэр бүлд нь эрсдэл байна гэж үзэж болно.
Д.Батбаяр өмгөөлөгчийн хувьд буудуулж нас барсан гэх мэдээлэл байгаа. Яг өөрөө өөрийгөө буудсан уу, хүнд буудуулсан уу гэдэг нь тогтоогдоогүй байна. Ойр дотных нь амиа хорлох хүн биш гэх байр суурьтай байна. Сэжиг бүхий амь насаа алдсан гэхээс өөрөөр одоохондоо мэдээлэл алга. Эргэлзээ байгаа. Мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой байсан уу, үгүй юу гэдэг анхаарал татаж байна.
-А.Баярмаа сэтгүүлчид өмгөөлөгч олдохгүй байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Эрүүгийн хэрэгт заавал өмгөөлөгч байх ёстой. Өмгөөлөгч олдохгүй бол Улсын өмгөөлөгч томилох зохицуулалт бий. мар нэг байдлаар заавал өмгөөлөгчтэй явна. Өмгөөлөгчид хэнийг өмгөөлөх вэ гэдгээ сонгох эрхтэй байдаг. Гэхдээ олдохгүй байна гэдгийн цаана улс төрд нөлөө бүхий хүнтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа учраас байж болно. Мөн мэргэжил нэгт нөхөр нь тодорхой бус шалтгааны улмаас амиа алдсан тохиолдол нь өмгөөлөгчдөд болгоомжлох нөхцлийг үүсгээд байж болзошгүй. Өмгөөлөгчдийн холбоо тодорхой зүйл хэлнэ байх. Ямар ч хэрэгт буруутгагдаж байсан хүн бүр өмгөөлүүлэх эрхтэй гээд Үндсэн хуульд бий. Мэргэжлийн өмгөөлөгч олох тал дээр нь илүү туслалцаа үзүүлэх нь зүйтэй юм. Өмгөөлөгч бол тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэгдэх үү гэдэгт чухал нөлөө үзүүлдэг хүн.
-Гэр бүл болоод амь нас нь эрсдэлд орж болзошгүй нөхцөлд байгаа гэлээ. Тэгвэл хувь сэтгүүлч өөрийгөө болоод гэр бүлээ хэрхэн хамгаалах вэ?
-Хүний эрхийг хамгаалагч, Эрх зүйн байдлын тухай хууль гэж байгаа. Энэ хууль 2021 онд батлагдаад, үйлчилж эхлээд гурван жил болж байна. Уг хуулиар сэтгүүлчдийг Олон улсад хүний эрхийг хамгаалагчид гэдэг. Учир нь мэргэжлийн үйл ажиллагаа нь хүний эрхийн төлөө явдаг гэж үздэгтэй холбоотой. Энэ хуулийн зохицуулалтаар Хүний эрхийн комиссын дэргэд Хүний эрхийг хамгаалах хороо гэж байдаг. Тэр хороондоо эрсдэл байна гэж үзээд хандана. Тус хорооныхон тус иргэний эрсдлийг үнэлээд ЦЕГ-ын Эрсдлээс хамгаалах газар руу, эсвэл мөрдөгч руу хандана гэсэн үг. Тэндээс мөрдөгч дүгнэлт гаргаад дараагийн арга хэмжээг авдаг. Энэ бүх дамжлагууд нь шууд хамгаална гэсэн баталгаа биш. Удаавтар процесс юм. Гэхдээ олон нийтийн анхааралд байгаа учраас эрсдэлд орох нь харьцангуй гайгүй болов уу гэсэн хүлээлт байна.
-Н.Өнөрцэцэг сэтгүүлчтэй адилхан Эрүүгийн заалтуудаар шалгагдаж байгаа гэсэн. Тухайн сэтгүүлч одоо ямар нөхцөлд байна вэ?
Мөрдөн байцаах талын практик нь яг адилхан. Н.Өнөрцэцэг сэтгүүлч гэрийн хорионд байгаа.
Зөвхөн мөрдөн байцаалгах зорилгоор шүүхээс дуудагдсан үед цагдаагийн байгууллагад очно. Эсвэл эмнэлгийн байгууллагаас үйлчилгээ авах үед эмнэлэгт хандах эрхтэй хязгаарлалт тогтоосон. Мөн хилээр гарахыг нь хориглосон. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлсэн. Цахим орчинд асуудалд орооцолдохгүй байх юм. Тодорхой бус хугацаагаар буюу хэрэг нь шийдэгдэж дуустал гэсэн үг. Одоогоор гэм буруутайд тооцсон шийдвэр энэ хоёр сэтгүүлч дээр хараахан гараагүй байна. Зөвхөн шалгах процесс нь явагдаж байна. Үндсэн хуульд зааснаар шүүхээс гэм буруутайд тооцоогүй учир хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй.
-Үнэхээр ажлаа хийж болохгүй хуулийн зүйл заалт бий юу?
-2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна. Энэ нь мэдээж буруу жишиг.
Биелэгдэх боломжгүй текстээр бус Шүүх Үндсэн хууль, Олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. үүх процесс нь авч болзошгүй ял шийтгэлээс нь илүү хүнд хэлбэрээр эрх чөлөөг нь хязгаарлаж байгаа нь хамгийн гол санаа зовоосон асуудал болж байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь Олон улсын гэрээний ноцтой зөрчил юм. Гэмт хэрэгтэн гэж зарлах нь нээх сонин биш түүнээс өмнө тухайн хүнийг залхаан цээрлүүлэх үйл явдал өрнөөд байна.
Л.МИНЖМАА