Categories
мэдээ нийгэм

Л.Энх-Амгалан: 180 мянган хүүхэд гар утас, интернетгүй байна

Өнөөдөр /2022.01.07/ УИХ-ын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бейсений асуултад Л.Энх-Амгалан сайд хариулахдаа:

“180 мянган хүүхэд интернет, гар утас, цахилгаангүй байна. 40 мянга нь Улаанбаатар хотод байна. Засгийн газраас энэ чиглэлд анхаарч, Задгайгийн айлуудын асуудлыг шийдэж өгсөн. Бүх нийтийн үүргийн сангаас алслагдсан дүүрэгт амьдарч буй хүүхдүүдэд интернэт хүргэх асуудлыг ярьж байна. Сүлжээ муутай байгаа асуудлуудыг шийдмээр байна.

Дараа нь багш нарын компьютер асуудал. 140-160 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй. Багш нарыг компьютерээр хангахгүй юм бол өөр хоорондоо цахим хичээл гэж худлаа ярих хэрэг алга” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *