Өнгөрсөн хоногт 123 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав.
Үүнээс
- 79 нь Улаанбаатарт
- 44 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 979,938 болж нэмэгдлээ.
-
Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Архангайд нэг, Дархан-Уулд гурав, Дорноговьд 11, Өвөрхангайд тав, Өмнөговьд 21, Төв аймагт нэг, Ховдод хоёр тохиолдол илэрсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 210 хүн эдгэрсэн бол одоогоор 2,444 хүн хяналтад байна.