Categories
мэдээ нийгэм

Коронавирусний халдварын улмаас 442 сэтгүүлч нас баржээ

Коронавирусний цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхийн 52 улсад хэвлэл мэдээллийн нийт 442 ажилтан халдварын улмаас нас баржээ. Энэ тухай Швейцаpын Женев хотод төвтэй “Press Emblem Campaign” байгууллага /PEC/ Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэрэг ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдрийг тохиолдуулан нийтэлсэн тайландаа дурджээ.

Үүнээс гадна эмх замбараагүй байдлын үеэр болсон хүчирхийллийн улмаас 1 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 31-ний хооронд 62 сэтгүүлч амиа алджээ. Өөрөөр хэлбэл, он гарснаас хойш хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 500 гаруй ажилтан нас барсан байна.

Коронавирусний халдварын улмаас сэтгүүлчид нас барсан тохиолдлуудын дийлэнх нь Латин Америкийн улс орнуудад бүртгэгдсэнийг “PEC”-н явуулсан судалгааны дүн харуулжээ. Перуд халдварын улмаас 93 сэтгүүлч нас барсан бол Энэтхэгт 47, Эквадорт 41, Бразилд 36, Бангладешт 35 хэвлэл мэдээллийн ажилтан нас баржээ.

Цаашлаад Мексикт 26, АНУ-д 22, Пакистанд 11, Панамд 11, Их Британи болон Нигерт тус бүр 8 сэтгүүлч коронавирусний халдвар авсны улмаас нас барсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *