Categories
гадаад мэдээ

Кирби: Орос Харьков руу довтолж магадгүй DNN.mn

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби “Вашингтон Украиныг Оросын Харьков руу хийх шинэ довтолгооноос бүрэн хамгаалах чадварыг бий болгохоор цаг наргүй ажиллаж байна” гэж мэдэгдэв. Жон Кирби үүнийг “АНУ Украин улсын хоёр дахь том хот болох нэг сая хагас хүн амтай Харьков руу цохилт өгч магадгүй гэж үзэж байна.Орос улс тус хотыг ойрын зайнаас буудахаар бэлтгэж байна”гэж тайлбарлав.

Мөн Украины Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, Харьков мужийн хил дээр Оросын армийн ажиллагаа эрчимжиж байгаа тухай мэдээлсэн байна. Фронтын энэ салбарт хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд нөөцийн ангиудыг тийш нь илгээсэн гэж Батлан хамгаалах яам мэдээлээд “Сүүлийн 24 цагийн турш, Волчанскийн чиглэлд дайснууд чиглүүлэгчтэй агаарын бөмбөг, их буугаар буудан өглөөний 5 цагийн үед манай хамгаалалтын шугам руу хуягт техникээр халхавчлан довтолгоон  хийсэн” гэжээ. Мөн Оросын цэргийн Telegram сувгууд “Оросын арми ОХУ-тай хиллэдэг хилээс Харьковыг чиглэн урагшилж, хил орчмын Украины Гоптовка, Красное, Пыльная, Стрелечя, Волчанск, Борисовка зэрэг суурингуудыг их хэмжээгээр буудсан” гэж мэдээлжээ.

Иймээс энэ сарын 10-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украинд яаралтай нөхцөлөөр батлан хамгаалах бараа бүтээгдэхүүн, Батлан хамгаалах яамны үйлчилгээ, цэргийн бэлтгэлд зориулж 400 сая ам.долларын цэргийн тусламж олгох зарлигт гарын үсэг зуржээ. “Politico” цэргийн тусламжийн энэхүү багцад Америкийн цэргийн агуулахаас агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” пуужин, зенитийн пуужин, явган цэргийн байлдааны машин, “MRAP” хуягт машин, танк эсэргүүцэх “Javelin” систем болоних буу, NASAMS зенит-пуужингийн системийн сум, танк эсэргүүцэх сум, байлдааны талбарт нэн даруй ашиглах боломжтой жижиг зэвсгийг өгч байна” гэж мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *