Categories
мэдээ нийгэм

Кинотеатрууд ХДХВ, ДОХ-ын дамжих зам, халдвар авахаас хэрхэн сэргийлэх талаар богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүлжээ

Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр энэ сарын 01-нд тохиосон билээ. “Би сэргийлж чадна, харин та” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн тус өдрөөр аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилтнуудулаан туузаар ижилсэж, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гарын авлага болон бэлгэвч тараасан юм.

Мөн энэ хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газартай хамтран нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх кинотеатраар үйлчлүүлсэн өсвөр үеийн хүүхэд,залууст ХДХВ, ДОХ-ын дамжих зам, халдвар авахаас хэрхэн сэргийлэх, хамгаалах арга зам зэрэг мэдээллийг багтаасан богино хэмжээний видео зөвлөмжийг кино эхлэхийн өмнө үзүүллээ.

ХДХВ/ДОХ-ын халдварын өнөөгийн байдал Монголд

2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар Монгол Улсад ХДХВ/ДОХ-ын нийт 249 тохиолдол, нас баралтын нийт 40 тохиолдол тус, тус бүртгэгджээ. Мөн нас баралтын таван тохиолдол бүртгэгдээд байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол, нас баралт, өссөн дүнгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар:

-Бүртгэгдсэн тохиолдлуудын 99.1 хувь (n=246)-д нь ХДХВ-ын халдвар бэлгийн замаар дамжсан нь тогтоогдоод байна.

-Өнөөгийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан байж болох эрсдлийг үгүйсгээд байна.

-Халдвартай 13 эхээс 19 хүүхэд төрсөн (5 ээж давтан).

-ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь (n=202)-ийг эрэгтэйчүүд эзэлж байна.

-Гадаадын харъяалалтай иргэд Монгол Улсын нутаг дэвсгэрт ХДХВ-ийн халдвар оношлогдсон 33 тохиолдол байна.

ХДХВ-ийн халдварын тохиолдол насны бүлгээр 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ны байдлаар:

Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар авч үзэхэд, 39.6 хувийг 25-34 насны хүн ам эзэлж байна. 25-39 нас 58 хувийг эзэлж байна.

ДОХ-ын шатанд оношлогдсон хувь 2010-2017 оны арваннэгдүгээр сарын 20-ний байдлаар:

-30.8 хувь нь ДОХ-ын шатанд оношлогдсон байна.

-Эдгээр хүмүүс 5-10 жил халдвартайгаа мэдэлгүй, бусдад тараасан байх магадлалтай.

Монголд ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол нийт тохиолдол 2017 онд575 хүн /326/шинэ тохиолдол 56/ ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. /ЭМ-18.9%, ЭР 80.6%,тархалт багатай, гэхдээ өндөр эрсдэлтэй орны тоонд багтсан байна.

ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол нийт тохиолдол болон шинэ тохиолдол:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *