БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун Зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээлжээ. Тэрээр “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн аж. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй танилцуулжээ.
Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өчигдөр “Хөдөлмөрийн нам”-ын хуралдаанд оролцохоор ирсэн Ким Ён Жуны зургийг нийтэлжээ. Энэхүү зурагт Ким Ён Жун ядам хуруундаа бөгж зүүсэн байсан аж. Тэрээр өнгөрсөн оноос эхлэн Батлан хамгаалах хороо, Цэргийн төв комиссын дэд дарга, Улс төрийн товчооны хороог тэргүүлэх болжээ. Өмнөдийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр Ким Чен Уны дараа бичигдэх өндөр албан тушаалтан юм байна.