Categories
гадаад мэдээ

Хятадын иргэд Тайваниар дамжин нислэг үйлдэх боломж нээгдэв

Хятадын эрх баригчид иргэдээ бусад улс руу нисэхдээ Тайвань арлаар дамжин өнгөрөх боломж олгохоор болжээ. Ингэснээр Хятадын Жянши мужийн Нанчань хот, Юньнань мужийн нийслэл Куньмин, мөн Чунцин зэрэг хотоос яваа агаарын тээврээр зорчигчид Тайванийн олон улсын нисэх буудалд онгоцны чиглэлээ сэлгэх боломж нээгдлээ. Хятадын иргэд ийнхүү Тайваниар дамжин өнгөрөхдөө нэмэлт бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүй юм байна.

Хятад улс энэ шийдвэрээрээ дамжуулан Тайваньтай харилцаагаа сайжруулж байгаагаа бататган харуулахаар оролдож байна гэж ажиглагчид дүгнэж байна. Тайваньд дараа долоо хоногийн бямба гарагт ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдана. Энэ сонгуульд Хятадаас салан тусгаарлах үзэлтэй сөрөг хүчний намын нэр дэвшигч ялалт байгуулах магадлал өндөр байгаа юм. Иймээс Хятадын тал хоёр талын харилцаа сайжрах нь Тайваньд бас ашиг тусаа өгнө гэдгийг харуулж, эрх баригч намын нэр хүндийг өсгөх оролдого хийж байна гэх тайлбарыг ажиглагчид өгч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *