Бээжингийн бүтцийн үйлчилгээг сайжруулах судалгааны тайланд ядуу буурай орнууд Хятадад энэ жил нийт өрийнхөө 14 тэрбум ам.долларыг төлөх ёстой гэж гарчээ. Харин Шанхай хотын Фудан их сургуулийн Ногоон санхүүжилт, хөгжлийн төвийн тайланд дурдсанаар, нийт 68 буурай улс 2021 оны өртэй нийлээд эхний ээлжид 52.8 тэрбум ам.долларын өр төлөх ёстой юм.
Хятад улс Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн дараа ордог хамгийн том зээлдэгч гэж нэрлэгддэг. Зээл авсан 68 улс 2019 онд нийт 105 тэрбум ам.долларын санхүүгийн туслалцаа авсан байна. Он гарснаас хойш эхний ээлжид төлөх ёстой өрийн хэмжээ буурай найман орны үндэсний орлогыг 2 хувиар давах хэмжээний их мөнгө юм. Ангол улс хамгийн хүнд нөхцөл байдалд байна. Учир нь Ангол улс үндэсний орлогын 5 хувийг Хятадын өрийн хүүд өгдөг ба үндсэн зээлээ ч төлж эхлээгүй юм.
Цар тахал эхэлсэнтэй холбогдуулан Хятад улс 2020 оноос хойш 5.7 тэрбум ам.долларын өрийг түдгэлзүүлсэн аж. Ингэснээр ядуу буурай орнуудад үндэсний санхүүгээ хэвээр хадгалах боломж олгосон гэж мэдээлжээ. Гэвч өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн өр түдгэлзүүлэхээ зогсоосон байна. Тиймээс Хятадын зээлдүүлэгчид энэ жилээс эхлэн өрөө цуглуулах төлөвтэй байгаа юм.