Categories
мэдээ нийгэм

Хямдралтай шинэ орон сууцны өдөрлөг үргэлжилж байна

Байр шинээр авах гэж буй иргэддээ зориулсан “Орон сууцны хямдрал, урамшуулалт өдөрлөг” өчигдөр нээгсэн бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Мишээл барилгын их дэлгүүр дэх Орон сууцны биржид тогтмол зохион байгуулагддаг уг өдөрлөг 2017 оны 2-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Улаанбаатар хотод хэрэгжиж буй 80 гаруй төслийг иргэдэд танилцуулах уг өдөрлөг нь байр авах худалдан авагчид болоод орон сууцны борлуулагчдыг холбох гүүр нь болж, уян хатан нөхцөлөөр харилцан тохиролцож, худалдаа хийх боломжийг нь олгодгоороо чухал онцлогтой.

Өдөрлөгт хүрэлцэн ирснээр та бүхэн борлуулагч компанийн ажилтантай биечлэн уулзаж, ипотекийн найман хувийн зээлд хамрагдах, компанийн зээлд хамрагдах боломжийн талаар мэдээлэл авахын зэрэгцээ цагаан сард зориулсан онцгой хөнгөлөлтийг эдлэн байраа худалдаж авч болно.

Түүнчлэн арилжааны банкуудын ажилтнууд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн болон ипотекийн зээл олголтын талаар иргэдэд тодорхой мэдээлэл, зөвлөгөө өгөх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *