Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг хуралдав DNN.mn

Хөвсгөл нуурыг хамгаалах, бохирдлыг бууруулах зорилгоор нуурт живсэн машин, техникийг илрүүлэх суурь судалгаа хийж, татаж гаргах ажлыг эрсдэлгүй зохион байгуулах талаар нарийвчилсан судалгаа, төлөвлөгөө гаргаж ажиллах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаан өнөөдөр БОАЖЯ-нд боллоо.

Хурлаар Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааны бодлого, төлөвлөлт, инженерийн тооцоолол, технологийн шийдлийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргасан юм.

Татан гаргах ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авах ажиллагааг зохион байгуулах, татан гаргах ажиллагаанд ашиглагдах усны мандал дээрх ажлын талбар “Ферм”-ийг зохион бүтээхэд шаардлагатай зардлыг шийдвэрлэж 2023 оны нэгдүгээр улиралд багтааж бүтээцийг хийж бэлэн болгох, Зэвсэгт хүчний холбогдох ангиас татан гаргах ажиллагаанд ашиглагдахаар тооцоолсон нэгж техник, ажиллах алба хаагчдыг бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахаар боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *