Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн
хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн
эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар
анхны хэлэлцүүлгийг хийх явцад дэмжигдсэн саналуудыг хуулийн төсөлд
тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна. Ингэхдээ Х.Болорчулуун
гишүүний гаргасан хуулийн төслийн 4.1.7 дахь заалтыг хасах буюу хуулийн
төслийн хариуцлагаас чөлөөлөхөд хамаарагдах найман хуулиас Авлигын эсрэг
хуулийг хасах саналыг холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулан тусгаж,
төслийг шинэчлэн боловсруулжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Д.Эрдэнэбат нар хууль санаачлагчаас асуулт
асууж, тодруулга авсан. Гишүүдийн асуулт, тодруулгын дараа хуулийн
төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах нь зүйтэй гэсэн
саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал
нэгтэй дэмжлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *