Categories
мэдээ нийгэм

Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр Б.Өнөмөнх сонгогджээ

Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурал өчигдөр болж Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн байна.

Хуульчдын холбооны ерөнхийлөгчид хуульч Н.Ариунболд,Н.Баасанжав, Ж.Батзоригт, Б.Өнөмөнх нар нэрээ дэвшүүлж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ.

Санал хураалтаар нэр дэвшигч Б.Өнөмөнх олонхын санал авч, тус холбоог хоёр жил удирдахаар сонгогдсон тухай эх сурвалж мэдээллээ.

Хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *