“Илрүүлэлт-Оргодол-Шийдвэрлэлт-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас зохион явуулж буй хяналт шалгалтын явцад Ногооннуур сумын 6 дугаар багийн иргэн “Х” нь хууль бусаар агнагдсан хоёр ширхэг хотон шувууны хошууг худалдан борлуулах зорилгоор биедээ авч явсныг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийдэг заншил одоо хүртэл иргэдийн дунд байсаар байгаа нь уг шувууг агнах гол шалтгаан болдог билээ.
Дэлхийн нэн ховор амьтаны жагсаалт болох CITES-ийн I дүгээр хавсралтанд хотон шувуу бүртгэлтэй байдаг төдийгүй Монгол Улсад “Улаан ном”-д бүртгэгдсэн нэн ховор шувуу юм.