Нийслэлийн ЗДТГ, Монголын хуульчдын холбоо хамтран, иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөг зохион байгуулдаг.
Энэ удаагийн өдөрлөгийг тавдугаар сарын 22-ны 09:00-17:00 цагийн хооронд зохион байгуулна. Иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож, зөвлөгөө авах боломжтой. Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдэн төвүүдээс иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл аваарай.