ISIS буюу Исламын Улс бүлэглэл хүний санаанд оромгүй аргаар алан хядах ажиллагаагаа гүйцэлдүүлэхийг завдах болжээ. Саяхан Иракийн аюулгүй байдлын албаныхан хүүхэлдэйнд нуусан 18 тэсрэх бөмбөгийг идэвхгүй болгож устгасан байна.
Хэт даврагчид эдгээр тоглоомыг Иракийн нийслэл Багдад хотоос Карбала хот хүртэлх зам дагуу газруудад тараахаар төлөвлөж байжээ. Учир нь Арбаин ёслолын үеэр мөргөл үйлдэх гэсэн олон сая шийтүүд эдгээр замаар зорчиж байгаа юм.
Арбаин ёслол нь 40 хоног мөргөл үйлддэг шийтүүдийг томоохон шашны үйл ажиллагаа бөгөөд ирэх долоо хоног гэхэд мөргөл үйлдэх хэдэн сая хүн Карбала хотод цугларах юм байна. Өнгөрсөн жил 17.5 сая сүсэгтэн иржээ.