Энэ 2023 оны улсын төсөвт нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор 1.3 их наяд төгрөг төсөвлөсөн. Харин үлдсэн 9 хувийг нь 3 саяас дээш төгрөгийн орлоготой хэмээн хасч буй юм.
Энэхүү хасалттай холбоотойгоор өрх, гэр бүл, хүүхдийн бүртгэлийн мэдээлэлд алдаа гарсан нь нийгмийг бухимдуулсан. Бүртгэлийн завхралын улмаас олон мянган гэр бүл хүүхдийн мөнгө авч чадахгүй нь гэх ойлголтод хүрээд буй.
Тэгвэл нэр бүхий сэтгүүлч
- Татварын нэмэгдэл
- Хүүхдийн мөнгөний ялгаварлал
- Хувь хүний дансны мэдээллийг шууд хардаг болсон
зэрэг нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд ҮХЦ-д гомдол гаргасан байна. Тэгвэл энэхүү гаргасан гомдол мэдээлэл тус бүр дээр маргаан үүсгэхээр болсон байна. Цаашлаад хянан хэлэлцэх хурлыг нээлттэй явуулах хүсэлтээ өгөх гэж буй аж.
Тэгэхээр эргэлзээ, тээнэгэлзэл төрүүлээд буй хүүхдийн мөнгөний асуудлыг ямартай ч ҮХЦ нэг тийш нь шийдвэрлэх юм байна.