Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүхдийн ертөнц -2016” уран зургийн улсын уралдаан эхэллээ

Монголын зураачдын эвлэл болон “Болор сан”-аас санаачлан хоёр жил тутамд зохиогддог уламжлалт “Хүүхдийн ертөнц-2016” хүүхдийн уран зургийн улсын уралдаан эхэллээ. Уралдаанд ЕБС-ийн 6-18 насны бүх сурагчдын дунд зарлаж байна.

Уралдаанд оролцох сурагчдын бүтээлийг 2016 оны IV/15 дотор аймгийн боловсролын газар хүлээн авах бол Улаанбаатар хотын есөн дүүргээс оролцох хүүхдүүдийн бүтээлийг 2016 оны IV/15-V/01 өдөр зохион байгуулагч Монголын Зураачдын Эвлэлийн хаягаар хүлээн авах юм. Гурван насны ангилал тус бүрт гранпри нэгдүгээр байрт 1, хоёрдугаар байрт 2, гуравдугаар байрт 3, тусгай байрт 20 бүтээл буюу нийт шалгарсан шилдэг 80 бүтээлийг 2016 оны VI/01 өдөр Монголын Үндэсний Уран зургийн Галерейд “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ-2016” үзэсгэлэнд дэлгэн нийтийн хүртээл болгоно.

Бүтээлийг хүлээж авах хаяг: Монголын Зураачдын Эвлэл. /МоЗЭ/ : Улаанбаатар хот, СБД, Их тойруу, 8-р хороо, 11-р хороолол, 43-р байр /хуучнаар“Ардын эрхийн байр”/-ны 313 тоот. Утас 70130313 ama.mongolia@gmail.com, 88404438, 91091101, 94174597,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *