Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Үүнээс 554 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 241 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.