Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүхдэд зориулав-2018” үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй үйлдвэрлэгчдийг бүртгэж байна

Монгол Улсын хүн ам 2017 оны урьдчилсан дүнгээр 3.2 саяд хүрсэн. Хүн амын 37.6 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Монголчууд цаг хугацааны хувьд эртний үндэстэн боловч хүн амын гуравны нэгээс илүү хувийг хүүхэд эзэлж байгаа тул насны хувьд залуу үндэстэн билээ. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор жил бүрийн тавдугаар сард зохион байгуулж байхаар Засгийн газрын 2018 оны 87 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.

“Хүүхдэд зориулав-2018”
үзэсгэлэн худалдаа 2018 оны тавдугаар сарын 25, 26-ны өдрийн 09.00-18.00 цагт
Сүхбаатарын талбайд болно.

Тус үзэсгэлэн худалдаанд
оролцох хүсэлтэй, хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг 2018 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэлх хугацаанд tsetsegbadam@mofa.gov.mn цахим хаягаар бүртгэж байна. Бүртгэлийн маягтыг энд дарж татаж авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *