Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ: Гурван хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр Ачтан эмнэлэг дээр халдварын шинэ голомт бүртгэгдсэн. Ачтан эмнэлгийн эмч, ажилчид есөн хүн халдвартай нь батлагдсан бөгөөд тэдний гэр бүл, ажлын газрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулахад гэр бүлийн хавьтлуудаас халдвар илэрч, тус эмнэлэгтэй холбоотой нийт 16 тохиолдол бүртгэгдлээ. Өчигдөр Ачтан эмнэлгийн эмч ажилчдыг тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан. Тэнүүн-Огоо компанийн хоёр жолоочоос халдвар илэрлээ. Мөн тусгаарлалтад байсан гурван жолооч гээд нийт таван жолоочоос халдвар илэрлээ.

Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан тул цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой дам байдлаар үүссэн халдварын хавьтлуудаас бусад халдвар илэрлээ. Тухайн тохиолдлууд бүгд тусгаарлалтад байсан.

Сүүлийн 24 цагт гурван хүн эдгэрч, гэртээ харилаа.

Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,349 болсон бол үүнээс 884 хүн эдгэрсэн байна. Эмчлэгдэж байгаа 413 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд 3, хүнд 13, хүндэвтэр 138, хөнгөн 297 байгаа” гэв.

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *