Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д шаардлагатай 24 ширхэг утлагын аппаратыг бэлэглэжээ

Өнгөрөгч долоо хоногийн байдлаар улаанбурхан өвчний улмаас 59 хүүхэд хорвоог орхисон харамсалтай мэдээ дуулдсан. ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууд бүхий л арга хэмжээгээ авч, уртгасгасан цагаар ажиллаж байгаа ч энэ өвчнийг эмчилж, анагааж дийлэхгүй байгаа. Тиймээс өвчний дэгдэлт ихтэй энэ өдрүүдэд эмч, эмнэлгийн ажилтнууд ачааллаа хөнгөвчлөхийн тулд тус төвд түр ажиллах хүсэлтэй АШУИС-ийн оюутнуудыг бүртгэж, ажиллуулахаар болсон байна.

Мөн улаанбурхан өвчинтэй тэмцэж, хандив цуглуулан сайн үйлсийн аян өрнүүлж буй залуус ХӨСҮТ-д хамгийн их хэрэгцээтэй байсан утлагын аппарат 24 ширхэг, 10 ширхэг тариа, бусад 3,000 орчим нэгж зүйлс шаардлагатай эзэддээ хүргэжээ. Уг аппаратыг суурь өвчтэй, хатгалгаа, ханиадтай хүүхдүүд хавсарсан байдлаар улаанбурхан туссан хүүхдүүдэд хэрэглэдэг юм.

Тэднийг энэхүү сайн үйлсийн аянаа эхлүүлэхээс өмнө буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт тус төвийн Сэхээн амьдруулах тасагт дөрөвхөн ширхэг байгаа талаар мэдээлж байсан. Тиймээс сайн санаат залуус “Өгөх өдөр хөдөлгөөн” ТББ-тай хамтарч, аянаа эхлүүлжээ.

hosvt

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *