Хэнтийн нуруунаас эхтэй голууд болох Хэрлэн, Хурх, Барх, Балж голын усны түвшин олон жилийн дундаж түвшнээс 13-39 см ахиу, Онон, Эг гол олон жилийн дундаж түвшнээс 1-6 см бага байна.
Мөсний үзэгдлийн хувьд Хурх голд битүү мөсөн бүрхүүл үүсч байна. Бусад голууд мөсөн зах, зайртай байна гэж Хэнтий аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.