Categories
гадаад мэдээ

Хунтайж Чарльз, Камилла нар салах уу?

Их Британийн хаан ширээг өв залгамжлагч хунтайж Чарльз, гэргий Камила нар салах өргөдлөө өгчээ. Энэ талаар “Интернэшнл БизнесТаймс” өчигдөр мэдээлсэн байна. Уэльсийн гүнгийн хоёр дахь эхнэр Камила Паркер-Боулз өдгөө 66 настай. Харин хунтайж Чарльз 65 настай юм байна. Хатагтай Камила гэр бүлээ цуцлуулах тухай саналыг эхлээд тавьсан гэнэ. Тэрээр  шүүхэд өргөдөл гаргангаа Уэльсийн гүнгээс 200 сая фунт стерлинг нэхэмжилжээ. Энэ нь эр нөхөр болон хатан хааны гэр бүлийнхний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохгүй хэмээх амлалт өгч буйн хөлс гэнэ. Их Британийн хатан хаан тэдний гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг нааштай хүлээн авчээ. Тэрбээр Уэльсийн гүнгийн авхайн мөнгө нэхэмжилсэн үйлдлийг гутамшиг хэмээн нэрлээд  ганц зоос ч өгөхгүй гэдгээ мэдэгджээ. 

Хунтайж Чарльз болон Камила нар 2005 онд гэр бүлээ батлуулсан аж. Аль алиных нь хувьд хоёр дахь гэрлэлт нь. Ямартаа ч хатан хааны ордноос энэ талаарх мэдээлэлд албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Ханхүү Уильям, Харри нарын ээж Диана гүнж агсан Уэльсийн хунтайжийн анхны эхнэр. Тэд гэр бүлээ 1996 онд цуцлуулж байжээ.   

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *