Categories
мэдээ нийгэм

Хүнсний гол нэрийн барааны үнэ 1.3 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос хамгийн сүүлд мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 1.8 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.3 хувиар буурчээ.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.7 хувь, үхрийн ястай махны үнэ 6.3 хувь, үхрийн цул махны үнэ 10.3 хувь, адууны ястай махны үнэ 3.6 хувь, ямааны ястай махны үнэ 6.2 хувиар буурсан байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр нэг кг хонины ястай мах дунджаар 4340 төгрөг, үхрийн ястай мах 5595 төгрөг, үхрийн цул мах 7135 төгрөг, адууны мах 4530 төгрөг, ямааны ястай мах 3690 төгрөгийн үнэтэй байгаа ч зах дээр улам бүр буурч буй мэдээ байна.

Гурилын үнийн тухайд нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.6 хувиар өсч, савласан хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.7 хувиар буурч, бусад гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Харин өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байлаа. Будаа элсэн чихрийн үнэ өмнөх сар болон долоон хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Төмс, хүнсний ногооны дундаж үнийг өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад төмс 6.2 хувь, лууван 3.0 хувиар буурч, бусад ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.

“Элекстер” сүүний үнэ 1.6 хувь, савласан (нэг литрийн) сүүний үнэ 0.5 хувиар буурч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Өндөг, ургамлын тосны үнэ мөн өөрчлөлтгүй байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *