Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Нийслэл хот байгуулагдсаны 378 жил, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 70 жилийн түүхт ойг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан шилгүүдээ тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн одон, медалиар шагналаа.
Алтан гадас одонгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Даваагийн Тунгалаг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн ахмад ажилтан, малын эмч Дугаржавын Должинсүрэнг мөн Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн жолооч Очирбатын Цэдэндамба-г тус тус шагналаа.
Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Батаагийн Батзориг, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Тогтохын Даваажаргал, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Доржийн Ганцэцэгийг тус тус шагналаа.
Шагналыг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг гардуулж, төрийн одон, медалиар энгэрээ мялааж байгаа салбарынхаа шилгүүдэд ажлын өндөр амжилт хүсэж, сайн сайхны дээдийг ерөөлөө.