Өчигдөр Баянзүрх дүүргийн V хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Кино үйлдвэрийн дээд сургуулийн дэргэд дулааны шугамын худагт хүн унасан Аврах ангийн албан хаагчид байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд хүлээлгэж өглөө.
Өнгөрсөн шөнө Баянзүрх дүүргийн VIII хорооны “Амгалан”-гийн нийтийн тээврийн хэрэгслийн эцсийн буудлын дэргэд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 08-17 УНД улсын дугаартай суудлын автомашин, 34-68 УНЕ улсын дугаартай бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарлаа.
Ослын газарт төмөр хийцэд хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагаар очсон Аврах ангийн албан хаагчид иргэн 32 настай иргэн Э-г гарган НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгчээ. Нэр, нас оршин суух хаяг нь тодорхойгүй бага оврын ачааны автомашины жолооч ГССҮТ-д хүргэгдэн нас барсан байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.