Categories
мэдээ цаг-үе

Хөнгөн хэлбэрээр өвдсөн иргэдийг дотуур байранд тусгаарлана

М.Алтанцэцэг: Дорноговьд хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрөөх газар  байдаггүй

Өчигдөр /2021.04.18/ гэхэд халдварын 1340 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас барав. Ийнхүү Covid-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 44-т хүрээд байна. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт халдварын улмаас 22 хүн нас барав. Биеийн байдал нь хүндэвтэр 860, хүнд 231, маш хүнд 57 хүн бий. Хүмүүсийн биеийн байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа учраас эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, Эрчимт эмчилгээний тасагт ажиллах хүний нөөцийн дутагдалд орж эхэлжээ.

Тиймээс Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль/АШУҮИС/ “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, Covid-19 халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэхээр болсон юм.

Ямартай ч эхний ээлжид АШУҮИС Covid-19 халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг 1200 орны багтаамжтай оюутны дотуур байрандаа байрлуулахаар шийдвэрлэжээ. Мөн өнгөрсөн Баасан гаригт /2021.04.16/ “Буянт-Ухаа” цогцолборт 400 ор дэлгэсэн.

Иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учраас гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэхээр болсон. Учир нь халдварын улмаас гэртээ эмчлүүлж байгаад нас барсан таван тохиолдол гарсныг ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр энэ сарын 14-ний өдөр дуулгав. Ерөнхийдөө эрсдэлт бүлгийнхэн буюу 60-аас дээш насныхан, архаг хууч өвчтэй, сүрьеэтэй, уушгины архаг өвчтэй, багтраа болон артерын даралт ихсэх өвчтэй хүмүүс халдвар авснаа мэдэхгүй, биеийн байдал нь хүндрэн нас барах эрсдэлтэй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *