Монголын хүндийн өргөлтийн холбооны энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг маргааш, нөгөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Биеийн тамир, спортын газарт зохиохоор болжээ. Өнөөдөр техникийн зөвлөгөөн болж байгаа аж. Олон улсын хүндийн өргөлтийн дүрмийн дагуу нэг баг 15 тамирчинтай байх бөгөөд тухайн баг нэг жинд хоёр тамирчин оролцуулах эрхтэй ажээ.
Тэмцээний эрэгтэй ангилал 56, 62, 69, 77, 85, 94, 105, +105 кг зэрэг төрлөөр болох бол эмэгтэй ангилал 48, 53, 58, 63, 69, 75, +75 кг-ийн жинд тус тус зохион байгуулагдах гэнэ.