Хэнтий аймгийн хэрлэн суманд оршин суух иргэн Л-ийн гэрт энэ сарын 07-12-ны өдрүүдэд хулгай орж, хоёр үе дамжсан Батноров хийцтэй их гарын мөнгөн тоноглолтой хоёр эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байна.
Уг гэмт хэрэгт нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Хэнтий аймгийн цагдаагийн газрын алба хаагчид хамтран шуурхай ажиллаж гэмт этгээдүүдийг илрүүлжээ. Улмаар хулгайлсан эд зүйлсийг эзэнд нь буцаан өгчээ. Дээрх хэргийн Хэнтий аймгийн харьяат Г,Төв аймгийн харьяат Д нар бүлэгдэн үйлдсэн байжээ.