Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

МХБХ-ны 2015 оны “Холбооны цом”-ын тэмцээн өнөөдөр 15:00 цагаас
хөлбөмбөгийн холбооны дэргэдэх ногоон талбайд эхлэх гэж байна. “Холбооны
цом”-ын тэмцээн ирэх 10 дугаар сарын 11-нийг хүртэл үргэлжилнэ. Тус
тэмцээнд лигийн шилдэг есөн баг, сонирхогчдын лигээс шалгарсан 15 баг,
МХБХ-ны гишүүн хоёр баг, нийт 26 баг өрсөлдөх мэдүүлэг өгчээ.

Энэ удаагийн “Холбооны цом”-ын шагналын сан өмнөх тэмцээнүүдийнхээс
өндөр байгаа нь багуудын дунд хүчтэй өрсөлдөөн гарах боломжийг
нэмэгдүүлж байна.

2015 оны “Холбооны цом”-ын аварга баг 12 сая төгрөгийн эзэн болох бол
хоёрдугаар байрын баг найм, хагас шигшээд шалгарсан багууд тус бүр
2.500.000 төгрөгөөр шагнуулна.

“Холбооны цом”-ын тэмцээний сугалаа өчигдөр МХБХ-ны байранд амжилттай
явагдаж, лигийн шилдэг клубүүд хоорондоо оноолт таарчээ. Жишээ нь,
“Эрчим” клуб хүчтэй өрсөлдөгч болох “Хоромхон” клубтэй, “Улаанбаатарын
унаганууд” клуб, “Улаанбаатарын мазаалайнууд” клуб хоорондоо таарсан нь
олны сонирхлыг татаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *