Categories
гадаад мэдээ

Хүхрийн хүчил тээвэрлэсэн галт тэрэг осолджээ

Австралид 200 мянган литр хүхрийн хүчил тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замаасаа гарч, осолджээ. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна. Орон нутгийн цагаар өчигдөр өглөө 10.00 цагийн орчимд Квинсленд мужийн хойд хэсэгт орших Жулия Крик хотоос 20 км зайд осол болсон байна. Галт тэрэгний машинист хөнгөн гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн талаар Квинсленд мужийн цагдаагийн газраас мэдээллээ.

Орон нутгийн эрх баригчид галт тэрэг осолдсон бүс нутагт нэн даруй онц байдал зарлан, 2 км газарт хөл хорио тогтоогоод байна. 26 чингэлэг бүхий тус ачааны галт тэрэг осолдсон бүс нутагт үер болсон байснаас албаныхан хүрч очиход хүндрэл бэрхшээл тулгарч байна. Галт тэргэнд тээвэрлэж явсан хүхрийн хүчил хүний арьсанд хүрсэн нөхцөлд ноцтой түлэгдэл үүсгэдэг, идэмхий чанар өндөртэй бодис. Тус галт тэрэгнээс хэдий хэмжээний хүчил асгарсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *