Categories
мэдээ соёл-урлаг

“Хүйсийн говийн домог” эмгэнэлт дуулалт жүжиг нээлтээ хийнэ

Говь-Алтай аймгийн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид өнөөдөр маргааш хоёр өдөр “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн тоглож сонирхуулах гэж байна.  Энэхүү уран бүтээл дээр ҮДБЭЧуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажилласан аж. 

Монголын алдарт 33 говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг хүн бүр мэддэг гэхэд хилсдэхгүй. Уг домог дээр үндэслэн дуулалт жүжгийг туурвисан бөгөөд Алтай чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч, ажилчин албан хаагчдын нөр их хүч хөдөлмөр  шингэсэн байна. Энэ дуулалт жүжгийг алдарт зохиолч Б.Ренчин гуайн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн цомнолыг зохиолч  Б.Нямлхагва туурвижээ. “Хүйсийн говийн домог” дуулалт жүжигт 16-17-р зууны үед Манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар тэмцэж ялж ялагдаж явсныг нэгэн гэр бүл хүйс тэмтрүүлсэн эмгэнэлт түүхээр харуулах бөгөөд үйл явдал болсон  түүхэн газар нутгийг ард иргэд  “Хүйсийн говь”  гэж нэрлэх болсон тухай өгүүлэх ажээ.

Э.Номин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *