Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэршээлтэй хүмүүст ээлтэй байхыг уриалсан “Бэрх биш ээлтэй” аян эхэллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгэмд эрх тэгш, саадгүйгээр оролцоход
нөлөөлөх ээлтэй хандлагад уриалах зорилгоор ХБХХЕГ, “Брэйнсторм брэндинг
агентлаг”-тай хамтран “Бэрх биш ээлтэй” аяныг хоёр сарын хугацаатай зохион
байгуулж байна.

2020 оны байдлаар Монгол улсад 108.399 хөгжлийн бэрхшээлтэй хүн бүртгэлтэй
байдаг ба үүний 44 хувь нь эмэгтэйчүүд, 11.4 хувь нь 0-18 насны хүүхдүүд байна.
Тэдний 57.5 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байдаг. Түүнчлэн хөгжлийн
бэрхшээлтэй хүний 30.975 нь байнгын асаргаанд байдаг бол зөвхөн 13.634
хүн хөдөлмөр эрхэлдэг байна.

Өөрөөр хэлбэл тэдний 85.2 хувь нь хөдөлмөр
эрхэлдэггүй гэсэн үг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс нийгэмд хувь нэмэрээ
оруулахад олон саад бэрхшээл тулгардаг.
Бэрхшээлүүдийг дараах байдлаар нэрлэж болно.

Үүнд:
1. Орчны саад: Олон нийтийн газруудаар үйлчлүүлэхэд тэргэнцэртэй хүн явах
зам болон налуу шат ховор;

2. Нийгмийн саад: ХБХүний хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт

3. Хандлагын саад: ХХБХүмүүсийг дутуу дулимаг гэж өрөвдөх, хүүхэд шиг үзэх,
хэт хайрлах, ялгаварлан гадуурхах гэх мэт;

4. Мэдээллийн саад: Мэдээллийн сувгууд дохионы хэлээр мэдээлийг хүргэдэггүй,
АТМ машин брайл үсэггүй байгаа) гэх мэт нэрлэж болно.
Энэ хүрээнд ХБ болон энгийн уран бүтээлчидтэй хамтран Street Art бүтээх,
мултимедиа контентууд бэлтгэх, Univision, Skymedia-тай хамтран ХБ сэдэвтэй
кинонуудыг гаргах, “Бэрх биш Ээлтэй Экспо,” #МанайБайгууллагаЭэлтэй
хөдөлгөөнийг өрнүүлэх гэх мэт арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар
төлөвлөж байна.

“Бэрх биш ээлтэй” аян нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар олон
нийтэд мэдээлэл өгөх, тэднийг уриалан нэгдэл үүсгэх, ээлтэй хүн, ээлтэй
байгууллагуудын тоог олшруулах, улмаар хүртээмжтэй нийгмийг бий болгоход
нөлөөлөх зорилготой. Уг аян нь аравдугаар сарын 1-нээс хоёр сарын хугацаанд зохион
байгуулагдах ба арванхоёрдугаар сарын 3-н буюу Хөгжлийн Бэрхшээлтэй Хүмүүсийн Эрхийг
Хамгаалах Өдөр өндөрлөнө.

No description available.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *