Монголын анхны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Цаг үргэлж” авто сургууль анхны төгсөгчдөө бэлтгэжээ. Тэд өнөөдөр төгсөгчиддөө сургууль дээр нь үнэмлэхийг нь гардуулж өгсөн юм. Тус сургуулийг нийт 18 хүн төгсчээ. Өмнө нь манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд машин барихыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Түүнчлэн тэдэнд зориулан тоноглосон машин байгаагүй аж. Харин “Цаг үргэлж” авто сургуулийн захирал А.Цэрэнпунцаг хоёр машиныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сургахад зориулж тоноглосноор тэдэнд сурч, жолоо барих боломжийг нь бүрдүүлсэн юм. Тус сургуулийн сургалт өнгөрсөн гуравдугаар сараас эхэлжээ. Цаашид ч тогтмол үйл ажиллагаа явуулах аж.
Э.Номин