Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцлээ илэрхийллээ

“Түрээсийн Орон Сууц”-ын журамд зорилтот бүлгүүдэд түрээсийн орон сууцыг тодорхой квотын дагуу хувиарласан ч хүрэлцэхгүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба тэдгээрийг халамжилдаг гэр бүлд нийт түрээсийн орон сууцны дөнгөж 5 хувийг хувиарласан, бүртгэлийн ажиллагааг явуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрх, толгойлсон эрэгтэй, эмэгтэй гэсэн шаардлага тавьсан.

Үүнээс гадна өдөржин зогсоож, ач холбогдолгүй илүүц бичиг баримтуудыг шаардсан. Түрээсийн орон сууцны журамд тусгуулахаар саналаа өгсөн ч тусгаагүй хэмээн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо” “Тэргэнцэртэй иргэдийн үндсний холбоо”-ынхон мэдээлэл өглөө.

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын зүгээс Барилга, Хот Байгуулалтын яам болон Төрийн орон сууцны корпорацид дараах шаардлагыг хүргүүлжээ.

Үүнд: 1. Түрээсийн орон сууцны журамд өөрчлөлт оруулж таван хувь гэсэн квотыг нэмэх, бүртгэлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр зохион байгуулдаг болох, ач холбогдолгүй бичиг баримт шаардахыг зогсоох

2. “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуульд заасаан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудтай хамтран боловсруулан батлуулж хэрэгжүүлэх, холбогдох төсвийг улсын төсөвт тусгах хэрэгтэй. Энэ шаардлагын хариуг 2016 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагаас өмнө шийдвэрлэн хариу өгөөгүй тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон байраар хангагдах эрхийг ноцтой зөрчиж тэднийг дорд үзэж байгаа та бүхнээс шаардлагатай бүх арга хэмжээг авч тэмцэх болно хэмээн хэлж Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *