Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хойшлогдлоо DNN.mn

Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр эхэлсэн юм.

Гэвч шүүх хуралдаан дөрөвдүгээр сарын 17-ны 08:30 цаг хүртэл хойшлогдсон болохыг эх сурвалж мэдээллээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралд 191 хүн оролцож байна DNN.mn

Улаанбаатар чуулгын байранд Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 09:40 цагт эхэллээ.

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс зарим яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хаалттай явуулахаар шийдвэрлэсэн юм. Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар оролцож байна.

Нийслэлийн Прокурорын газраас 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хуралдааны эхлэл, төгсгөлийг нээлттэй мэдээлэх юм.

Хөгжлийн Банкны гэх хэрэгт гэм буруугийн шүүх хуралдааны ирцийн талаар шүүх даргалагч “Өнөөдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч, шүүгдэгч, улсын яллагч, хохирогч байгууллагын төлөөлөгч нийт 191 оролцогч ирсэн. Шүүгдэгч Х.Ганхуяг Канад улсад ажлын айлчлалаар, М.Баярчимэг Япон улсад нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн ажлын айлчлал хийж яваа гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн. Нэр бүхий хэдэн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан, шинээр өмгөөлөгч авч хэрэгтэй танилцаж байгаа учир хойшлуулж өгөх хүсэлт ирүүлсэн” хэмээн танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *