Categories
мэдээ улс-төр

Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгджээ DNN.mn

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газар өнгөрөгч нэгдүгээр сараас Хөгжлийн банкны чанаргүй зээлийг богино хугацаанд төлүүлэх ажилд шуурхайлан орсон. Богино хугацаанд бодитой үр дүн гаргах хэрэгтэй байна. Чанаргүй зээлүүд хөдөлгөөнд орж, өр төлөгдөж байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлээс 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. Энэ онд чанаргүй зээлийн гуравны нэгийг төлүүлэх зорилт тавьж байна” гэсэн юм.

Түүнчлэн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн авлагыг төлүүлэх ажлыг эрчимжүүлж, үүсч болзошгүй эрсдэлийг судлан үзэж, санал дүгнэлт танилцуулах, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Уг ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална. Харин Хөгжлийн банкны зээлдэгч аж ахуйн нэгжүүд, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авсан чанаргүй зээлийн ангилалд багтсан зээлийн талаар авах арга хэмжээний санал, шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *