УИХ дахь МАН-ын бүлгээс Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгах цөөнхийн бүлгийн гишүүдээс бүрдсэн ажлын хэсгийг ирэх оны төсвийн төслийг хэлэлцэхээс өмнө байгуулах хүсэлтийг УИХ-ын даргад илгээсэн байна. Тус бүлгийнхэн Засгийн газар “Чингис” болон “Самурай” бондын хөрөнгийг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зүйл, заалтуудыг зөрчин төсөвт тусгалгүйгээр УИХ-ын хяналтаас гадуур, ил тод бус байдлаар зарцуулж байгааг эсэргүүцэж байгаа аж. Мөн Монголбанктай хамтран 2012 оны сүүлээс хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой гэж үзжээ.