Categories
мэдээ нийгэм

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг байна

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 17.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 86.4 тэрбум төгрөг буюу 0.5 хувиар, өмнөх оны мөн үеэс 205.1 тэрбум төгрөг буюу 1.2 хувиар буурчээ. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 их наяд төгрөг нь иргэдийнх байна.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 13.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 129.3 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 702.4 тэрбум төгрөгөөр буурчээ. Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 80.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.1 пунктээр буурсан үзүүлэлттэй гарчээ.

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 38.7 тэрбум төгрөг буюу 2.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 321.9 тэрбум төгрөг буюу 31.2 хувиар өсжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 4.2 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 175.3 тэрбум төгрөг буюу 9.5 хувиар өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.8 хувийг эзэлж, өмнөх оноос 1.1 пунктээр өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *