Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн салбарын зөвөлгөөн болж байна

Өнөөдөр Өвөрхангай аймаг эхэлж буй ХХААХҮ-ийн салбарын төвийн бүсийн зөвлөгөөнд нийслэл, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өвөрхангай аймгийн ХХАА-н газар, сумдын Мал эмнэлэг, үржлийн мэргэжилтнүүдийн төлөөлөл 250 гаруй хүн оролцож байна.
Зөвлөгөөнөөр салбарын 2018 оны бодлого, зорилт, түүний хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг ХХААХҮЯ-ны тодорхой асуудал хариуцсан дарга, мэргэжилтнүүд танилцуулж, аймгууд хоорондоо тэргүүн туршлагаа солилцож, санал бодлоо хуваалцаж байгаа юм. ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар хэлэхдээ, “МАА, газар тариалан, хүнс, хөнгөн, ЖДҮ гэсэн харилцан уялдаатай, хамтын ажиллагаа шаардсан салбарын цогц үйл ажиллагаа нь хүн амыг эрүүл, аюулгүй баталгаатай хүнсээр хангах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, ажлын байр бий болгох, улмаар Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур болсон тус салбарын эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд 2018 онд мал аж ахуйн салбарын хоёр суурь хуулийн хэрэгжилтийг хангах таван хуулийн төсөл, Таримал ургамлын үр сортын тухай, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Бэлчээрийн тухай, Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай гэсэн 10 хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Мөн Зохицуулах үйлчилгээтэй хүнсний тухай, Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээний тухай, Худалдааны тухай, Тариалангийн даатгалын тухай, Жижиг, дунд үйлдвэрийн тухай гэсэн таван хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус салбарт одоогоор “Малын эрүүл мэнд”, “Үйлдвэржилт 21:100”, “Ноолуур”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” зэрэг дунд хугацааны хөтөлбөр хэрэгжиж байна. 2018 онд МАА-н салбарыг төрөлжүүлэн хэрэгжүүлэх, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийх, хөнгөн, хүнсний үйлдвэрлэл, хангамж, боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийг дэмжих зэрэг олон зорилтыг өмнөө тавьсан ХХААХҮЯ-ны үйл ажиллагаа эхний найман сарын байдлаар 70 гаруй хувьтай байна” лээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *