Өнөөдрийн 12 цагийн байдлаар Улаанбаатар хотын 3 дүүргийн
нутагт дэвсэрт байрлах зах, сүлжээ дэлгүүрүүд, Орхон, Дархан Уул, Баянхонгор
аймагт ШӨХТГ хяналт шалгалт хийж байна. Зарим газруудад махны үнэ буурсан бол
бусад газарт тогтвортой нийлүүлэлт хэвийн явагдаж байна.
-“Хүчит шонхор” захад өглөөний 8 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж буй үнийн тухайд хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7200-7500 төгрөг, үхрийн цул мах 10500-12000 төгрөг, үхрийн ястай мах 9500-10500 төгрөг, адууны мах 8500 төгрөг, ямааны мах 7000-7300 төгрөгийн үнэтэй байна. Харин махны бөөний үнэ нь хонины мах 6200-6500, үхрийн мах 6000-7800, адууны мах 6000-6800, ямааны мах 4200-4800 төгрөгийн үнэтэй байна. Махны нийлүүлэлт 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөртэй харьцуулахад 34.2 тн-оор нэмэгдэж 142.6 тонн нийлүүлэгдсэн байна. Жижиглэнгийн үнийг арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 7200-7500 төгрөг болж 300-1000 төгрөгөөр буурсан, хонины цул мах 8000 төгрөг болж 500 төгрөгөөр буурсан, үхрийн ястай мах жижиглэнгийн үнэ нь 9500-10500 төгрөг болж 1500 төгрөгөөр тус тус буурсан байна. Махны нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой байна.
-Баянгол дүүрэгт байрлах Хархорин захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7300, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 8500-9000, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8300-8500 төгрөгийн үнэтэй байна. Бөөний үнийн хувьд хонины мах 6000-6400 төгрөг, үхрийн мах төгрөг 7800-8000, адууны мах 6000 төгрөг байна. Барс захад хяналт шалгалт хийж байна.
-Чингэлтэй дүүрэгт байрлах Нарантуул-2 захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7000-7500, хонины цул мах 8000-8500, үхрийн ястай мах 9500-11000, үхрийн цул мах 10500-12000, адууны мах 8500, ямааны мах 7500-7900 төгрөгийн үнэтэй байна. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үнэтэй харьцуулахад хонины ястай мах 300 төгрөгөөр буурч, хонины цул махны доод үнэ 700 төгрөгөөр өссөн байна. Тус дүүргийн 15 дугаар хороонд байрлах Хайлаастын бод, Элгэн нутаг дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийхэд Алтан тариа дээд гурил 1600-1650, 1-р зэрэг 1400, Сүү ХК-ийн 1 л сүү 2800-3000, атар талх 1200-1300, цагаан будаа 2400-2800, монгол төмс 900-1000, лууван 1300-1500, хятад сонгино 1400-1500, өндөг 400 төгрөг байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
-Баянзүрх дүүрэгт байрлах Амгалан зах, Дарь-Эх захууд тус тус хяналт шалгалтад хамрагдлаа. Амгалан захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7300-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна. Хүнсний ногооны үнийн хувьд монгол төмс 900-1000 төгрөг, лууван 1800-2000, монгол сонгино 3000, хятад сонгино 1800-2000 төгрөг байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Дарь-Эх захад худалдаалж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500-8000, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 10000, үхрийн цул мах 12000, адууны мах 9000 төгрөгийн үнэтэй байна. . Хүнсний ногооны үнийн хувьд монгол төмс 1000 төгрөг, лууван 1500, монгол сонгино 3000, хятад сонгино 2000 төгрөг байна. Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Орхон аймагт байрлах Таван-Эрдэнэ захад өглөөний 07 цаг 35 минутын байдлаар хяналт шалгалт хийхэд махны нийлүүлэлт хангалтгүй байна. Энэ талаар онцгой комисст мэдэгдээд байна.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн байдлаар 115 утсанд 18, чатботод 11, дуут шуудангаар 20, ибаримт апликэйшнээр 6 иргэн тус тус хандсан байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.