Categories
нийгэм цаг-үе

ХӨСҮТ: Үерийн улмаас гэдэсний халдварт өвчин нэмэгдэх магадлалтай байна DNN.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмж, мэдээллийг өгсөн юм.

Тандалт судалгааны албаны гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан “Дулааны улиралтай холбогдуулан агаар дуслын халдварын тохиолдол буурсан. Гэвч үер усны болзошгүй аюулаас шалтгаалан гэдэсний халдварт өвчний гаралт нэмэгдэх хандлагатай байна. Он гарсаар 3800 гаруй хүн гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн. Түүнчлэн 490 гаруй хүн цусан суулгаар өвдөөд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Иргэд орон нутаг руу аялахдаа хүнсээ зөв сонгох, бага насны хүүхэд идэхэд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн авч явахгүй байх хэрэгтэй. Мөн үер ус туулах үед гэдэсний халдвар авах магадлалтай.

Эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ гарыг тогтмол угаах, хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгож хэрэглэхийг анхааруулж байна. Ялангуяа амралт зугаалгаар явахдаа тахиа, үхэр, гахайн махыг дутуу болгож, шарж хэрэглэснээр болж бичил нянгаар үүсгэгдэх халдварт өвчин нэмэгддэг. Мөн бороо их орсны улмаас хөрсний бохирдол нэмэгдэж буй тул ахуйн ариун цэврийг сахих шаардлагатай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *