Хавдар судлалын үндэсний төвд 2020 оны 12-р сарын 24-нд хоёр эмч, эмчийн хавьтал нэг нийт гурван хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдаж, тус эмнэлэгт байсан эмч, сувилагч, өвчтөн, сахиуруудыг тусгаарласан.
Одоогоор тус эмнэлгийг хамгаалалтад авч, үйл ажиллагааг хязгаарлаад байгаа бөгөөд эмнэлэгт байсан хүмүүст хийсэн гурав дахь PCR шинжилгээний хариу өнөөдөр гарчээ.
“Нийт 437 эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, хэвтэн эмчлүүлж байгаа 83 өвчтөн, сахиур, гэрээт ажил гүйцэтгэгч 35 хүн, нийт 555 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Онцгой нөхцөл байдлыг ойлгож, шуурхай хамтран ажилласан эмнэлгийн ажилтан, өвчтөн үйлчлүүлэгч, бүх талуудад их баярлалаа” хэмээн тус эмнэлгийн дэд захирал Л.Баярсайхан мэдээллээ.