Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг томилсон байна.
Өмнө нь уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг тус тус томилсон болохыг мэдээллээ.