Categories
мэдээ улс-төр

Хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт хийнэ

Бүгд Найрамдах Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Дөнгөж сая Чингисийн талбайд Болгарын Ерөнхийлөгч Росен Плевнелиевыг угтах ёслол боллоо. Энэ үеэр хүндэт харуулж жагссан юм. Угтах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцлоо.

Одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Болгар улсын ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийнэ. Дараа нь албан ёсны хэлэлцээ хийж, улмаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх юм.

Айлчлал хүрээнд мөн энэ өдөр Болгар улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар бараалхах юм.

Айлчлал тавдугаар сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *